ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Э.БАТБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

  • 2019-09-30 02:38:04

\"\"Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу Увс аймгийн шүүхийн барилга байгууламжийн одоогийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, засвар үйлчилгээний судалгаа гаргаж, хөрөнгө оруулалт болон урсгал засварын ажлын төлөвлөгөөнд тусгах зорилгоор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр, шүүхийн санхүү, хөрөнгө оруулалт, эдийн засгийн баталгааг хангах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат, шүүхийн барилга, дэд бүтэц хариуцсан референт Ц.Цэдэндамба нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус аймагт 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажиллав.
\"\" 
Ажлын хэсэг нь шүүхийн байртай танилцаж, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл хэрхэн хангагдаж байгаа талаар харилцан санал солилцож ажиллалаа.
\"\"
 \"\"
\"\"