Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас Монголын Хуульчдын холбоотой хамтран 3,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өмгөөлөгчдийн өрөөг тохижууллаа.

  • 2019-10-14 16:28:00

 

\"\" 

Монголын Хуульчдын холбооноос Шүүхийн ерөнхий зөвлөлтэй харилцан тохиролцож шүүхийн байранд өмгөөлөгчийн ажлын өрөө тохижуулах ажлыг хүрээнд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас Монголын Хуульчдын холбоотой хамтран 3,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өмгөөлөгчдийн өрөөг тохижууллаа.

\"\" 

Шүүхийн байранд ажлын өрөөтэй болсноор өмгөөлөгчид үйлчлүүлэгч болон мэтгэлцэгч талтай хамт коридорт зогсож байгаад шүүх хуралд орох, хавтаст хэрэгтэйгээ танилцах гэж шүүхийн туслахуудын өрөөнд суух хүндрэл бэрхшээлүүд үгүй болж байна.Ингэснээр өмгөөлөгч нар шүүх хурлын бэлтгэлээ бүрэн хангах, хавтаст хэрэгтэй нухацтай танилцах, үйчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах, шаардлагатай хууль тогтоомжоо интернэтээр үзэх, шүүх хуралдааны завсарлагаанаар тухтай байх зэрэг олон давуу талууд бий болгож байгаараа онцлог юм.

\"\"