2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагт \"Ойрад” ХЖТеатрт Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбар зөвлөл, Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран Олон улсын охидын өдөрт зориулсан \"ОХИДОО ХАМТДАА ХАМГААЛЪЯ” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. \"Өсвөр үеийнхний өнөөгийн байдал, охидын эсрэг гэмт хэргийн тухай” хэлэлцүүлэгт Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа нь сүүлийн 3 жилийн байдлаар гэмт хэргийн улмаас хохирсон охид болон иргэний хэргийн шүүхээр гэрлэлт цуцлалтын улмаас хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж буй тухай илтгэл хэлэлцүүлж оролцлоо.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР