Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2019 оны дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу 2019оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхийн захиргааны ажилтнуудад \"Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга” сэдвээр сургалт зохион байгуулав.
Энэхүү сургалтыг шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж \"Төрийн албаны тухай хууль” /шинэчилсэн найруулга/-ийн үзэл санаа, мерит зарчим, ажилтны нийгмийн баталгаа, төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, болон шинэ хуулийн зохицуулалт, өөрчлөлтийг харьцуулан дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР