\"Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой батлагдсан дүрэм, журмууд” сэдвээр сургалт зохион байгуулав.

  • 2019-10-28 10:04:00

 

\"\" 

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2019 оны дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхийн захиргааны ажилтнуудад \"Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой батлагдсан дүрэм, журмууд” сэдвээр сургалт зохион байгуулав. Энэхүү сургалтыг эвлэрүүлэн зуучлагч Ж.Отгонням, шүүгчийн туслах Ш.Анхцэцэг нар \"Төрийн албаны тухай хууль” /шинэчилсэн найруулга/ батлагдсанаас хойш Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар батлагдсан дүрэм журмуудынагуулга, зорилго, бүтэц, зохицуулалтуудыг тус бүрт нь тайлбарлаж дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

\"\"