Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн зөвлөлөөс 2019 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр тус шүүхийн захиргааны ажилтнуудад \"Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” сэдвээр сургалт зохион байгуулав. Энэхүү сургалтыг шүүгчийн туслах Ц.Энхзаяа удирдан зохион байгуулж \"Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн зорилго, ёс зүйн хэм хэмжээ, төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн шаардлага, зөрчсөн тохиодолд хүлээлгэх хариуцлага болон ёс зүйн зөвлөл хэрхэн гомдол мэдээлэл хүлээн авч шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.