Цахим хэрэглээний цар хүрээ өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нийгэмд мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ. Иймд Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Даваахүү \"Мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг шүүхийн захиргааны ажилтнуудад зохион байгууллаа.