Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээр 2019-10-14-ний өдрөөс 2019-10-18-ны хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм
- 2019-10-21 12:03:00
1.Шүүгдэгч Б.Жавзандамба нар, /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар /-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаанаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 00 минутад хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч, Ерөнхий шүүгч: Д.Жамбалсүрэн,
Шүүгч: Л.Алтан,
Шүүгч: Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн.
Шийдвэрлэсэн байдал: : Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар зүйлийн 16-ны өдрийн 333 дугаартай \"Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Цэвээнравдан, П.Амгаланбаатар, Б.Энхбаатар, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд, Н.Бадрах, Б.Жавзандамба нарт холбогдох эрүүгийн 201721000100 дугаартай хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Б.Энхтуяа