Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээр 2019-11-04-ний өдрөөс 2019-11-08-ны хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

  • 2019-11-11 12:10:00

1. Шүүгдэгч Д.Мөнхбаяр, /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар /-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутад хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, Ерөнхий шүүгч: Д.Жамбалсүрэн,

Шүүгч: Н.Мөнхжаргал,

Шүүгч: Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн.

Шийдвэрлэсэн байдал: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 370 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Шүүгдэгч Х.Давааням /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минутад хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, Ерөнхий шүүгч: Д.Жамбалсүрэн,

Шүүгч: Н.Мөнхжаргал,

Шүүгч: Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн.

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ныөдрийн 117 дугаар цагаатгах тогтоолын 1 дүгээр заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Таргад овогтой Хонгорын Даваанямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 183500211 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Даваанямыг цагаатгасугай гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3.Шүүгдэгч А.Анхбаяр /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цаг 00 минутад хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Н.Мөнхжаргал,

Ерөнхий шүүгч: Д.Жамбалсүрэн,

Шүүгч: Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн.

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 410 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, А.Анхбаярт холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

4.Шүүгдэгч Ш.Мягмаржав /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар /-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минутад хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч,Ерөнхий шүүгч:Д.Жамбалсүрэн,

Шүүгч: Н.Мөнхжаргал,

ШүүгчЛ.Алтан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн.

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Мягмаржавын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр 08-ны өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

1. Д.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох \"Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн” 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Л.Алтан,

Ерөнхий шүүгч: Д.Жамбалсүрэн,

Шүүгч: Н.Мөнхжаргал,

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 373 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Б.Энхтуяа