ШҮҮГЧИЙН ТУСЛАХ Б.БАЯСГАЛАН ХУУЛЬЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

  • 2019-12-04 06:54:41

 

\"\" 

Монголын хуульчдын холбооноос 2019 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулсан хуульчийн сонгон шалгаруулалтад Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анханшатны шүүхийн шүүгчийн туслах Б.Баясгалан тэнцэж, Хуульчдын холбоонд гишүүнээр элссэн байна.

 

\"\" 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт \"Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор Хуульчдын холбоонд тангараг өргөнө” гэж заасныг үндэслэн шинэ хуульчид тангараг өргүүлэх ёслолын ажиллагаагМонголын Хуульчдын холбооны Увс аймаг дахь салбараас тус шүүхийн хурлын танхимд 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

\"\" 

Хуульчийн тангараг өргөх ажиллагаанд шүүгч, прокурор, өмгөөлөгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцож энгэрийн тэмдэг, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг гардуулан өглөө.

\"\"