Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм
- 2019-12-06 18:54:00
1. С.Пүрэвжавын нэхэмжлэлтэй Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох \"Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Ө.Бадрахын 22-р байрны 2 тоот хаягт байрлах 45 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг давхардуулан улсын бүртгэлд Ү-1520004722 дугаартай бүртгэсэн бүртгэл нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Д.Алтанцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгч С.Пүрэвжавын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Тойм бичсэн нарийн бичгийн дарга Б.Энхтуяа