Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

  • 2019-11-15 18:55:00

1. С.Пүрэвжавын нэхэмжлэлтэй Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох \"Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Бадрахын 22-р байрны 2 тоот хаягт байрлах 45 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг давхардуулан улсын бүртгэлд Ү-1520004722 дугаартай бүртгэсэн бүртгэл нь илт хууль бус болохыг тогтоолгох тухайнэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, шүүгч: Д.Алтанцэцэг,

Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Пүрэвжавыннэхэмжлэлтэй Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстхолбогдох захиргааны хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14:00 цагт хянан хэлэлцэхээр тогтоож шийдвэрлэв.

Тойм бичсэн нарийн бичгийн дарга Б.Энхтуяа