Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

  • 2019-10-25 18:59:00

1. Х.Нямаагийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох \"Х.Нямаагийн эзэмшлийн Ү-1520000452 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй давхцуулан олгосон \"Хийц Увс” ХХК-ийн лабораторийн зориулалтаар бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох, улсын бүртгэгчийн шийдвэрийг илт хууль бусад тооцуулах тухайнэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, Ерөнхий шүүгч: Т.Оюунгэрэл,

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгч Х.Нямаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн тухай ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Нямаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Эрхийн улсын бүртгэлийн давхардуулсан олгосон улсын бүртгэгчийн үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоож, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн \"Хийц Увс” ХХК-д олгосон 312 м/кв бүхий үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 0000377394 тоот гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Тойм бичсэн шүүх хуралдааны

нарийн бичгийн дарга Б.Энхтуяа