Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм
- 2019-10-04 19:02:00
1. Ц.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох \"Эрхийн улсын бүртгэлийн 152002667 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хууль бусаар хөндий бичиж олгосон улсын бүртгэгчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг хүчингүй болгуулах\" тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч: Т.Оюунгэрэл,
Шийдвэрлэсэн байдал: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 6.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэний \"Улсын бүртгэлийн V-150002667 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хууль бусаар хөндий бичин олгосон улсын бүртгэгчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн V-150002667 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм бичсэн шүүх хуралдааны
нарийн бичгийн дарга Б.Энхтуяа