Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм
- 2019-09-27 19:03:00
1. \"Цогш” ХХК-ийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Өндөрхангай сумын засаг даргад холбогдох \"Цогш” ХХК-ийн 2019 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, \"Цогш” ХХК-ийн 2019 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Д.Алтанцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6, 38.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын \"Цогш” ХХК-ийн 2019 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахаас татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгч \"Цогш” ХХК-ийн 2019 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэв.
2. \"Төв эрдэнэсант” ХХК-ийн нэхэмжлэлтэйУвс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох \"Төв Эрдэнэсант” ХХК-ийн эзэмшлийн ХҮ-017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, \"Төв Эрдэнэсант” ХХК-ийн эзэмшлийн ХҮ-017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Д.Алтанцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын \"Төв Эрдэнэсант” ХХК-ийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгч \"Төв Эрдэнэсант” ХХК-ийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэв.
Тойм бичсэн шүүх хуралдааны
нарийн бичгийн дарга Б.Энхтуяа