Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм
- 2019-07-26 19:05:00
1. \"Билэг төгс дэлгэр”ХХК-ийн нэхэмжлэлтэй. Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох \"Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь ашигт малтмалын хайгуулын XV-017851, XV-00020505 дугааруудтай тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйгхууль бус болохыг тогтоолгож, төлөвлөгөө батлахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 40 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч, Ерөнхий шүүгч: Т.Оюунгэрэл,
Шүүгч: Г.Янжиндулам,
Шүүгч: С.Оюунгэрэл,
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 96 дугаар зүйлийн 96.1, 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч \"Билэг төгс дэлгэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагт хянан хэлэлцэхээр тогтоож шийдвэрлэв.
2. \"Билэг төгс дэлгэр”ХХК-ийн нэхэмжлэлтэй. Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох \"Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь ашигт малтмалын хайгуулын XV-017851, XV-00020505 дугааруудтай тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйгхууль бус болохыг тогтоолгож, төлөвлөгөө батлахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч, Ерөнхий шүүгч: Т.Оюунгэрэл,
Шүүгч: Г.Янжиндулам,
Шүүгч: С.Оюунгэрэл,
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 96 дугаар зүйлийн 96.1, 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч \"Билэг төгс дэлгэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 15:00 цагт хянан хэлэлцэхээр тогтоож шийдвэрлэв.
Тойм бичсэн шүүх хуралдааны
нарийн бичгийн дарга Б.Энхтуяа