Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

  • 2019-04-05 19:12:00

1. \"Дэвшил Увс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох \"Улаангом сумын Засаг даргын татвар ногдуулсан шийдвэр илт хууль бус болохыг тогтоож, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 735.980 төгрөгийн 000023 тоот нэхэмжлэхээс 549.780 төгрөгийн газрын хэвлий ашигласны төлбөртэй холбогдох хэсгийг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 309540 төгрөгийн 00000103 тоот нэхэмжлэхийг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, Ерөнхий шүүгч: Т.Оюунгэрэл,

Шийдвэрлэсэн байдал: Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Газрын хэвлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1,11.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч \"Дэвшил Увс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, \"Улаангом сумын Засаг даргын татвар ногдуулсан шийдвэр илт хууль бус болохыг тогтоож, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 735.980 төгрөгийн 000023 тоот нэхэмжлэхээс 549.780 төгрөгийн газрын хэвлий ашигласны төлбөртэй холбогдох хэсгийг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 309.540 төгрөгийн 00000103 тоот нэхэмжлэхийг бүхэлд нь тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

Тойм бичсэн шүүх хуралдааны

нарийн бичгийн дарга Б.Энхтуяа