Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/118 дугаар тушаалаар томилогдсон Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишигээр ахлуулсан дотоод аудитын референт Б.Энхбат, шүүхийн захиргаа хариуцсан референт М.Алтаншагай, захиргааны хэргийн хөдөлгөөн хариуцсан референт А.Ганзориг, жолооч Д.Осгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Увс аймаг дахь шүүхийн тамгын газарт ажиллаа.
Уг ажлын хэсэг нь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд шинээр батлагдсан хууль тогтоомж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийн байдал, сахилга хариуцлага, дэг журмыг мөрдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын явцтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.