ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА

  • 2020-02-07 08:27:31

 

\"\" 

Увс аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасаг шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр 2019 онд хийсэн ажлын тайланг тус Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд танилцууллаа. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хийсэн ажлын тайланг цагдаагийн газрын ахлах ахлагч Ө.Батбаяр танилцуулж, шүүгч ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, 2020 оны төлөвлөгөөгөө танилцуулан, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

\"\"

\"\"