Номын клубын анхны уулзалт амжилттай явагдаж өнгөрлөө.

  • 2020-04-16 09:31:20

\"\" Шүүхийн захиргааны ажилтнуудын чөлөөт сэтгэлгээ, хувь хүний хөгжлийг дэмжих зорилгоор тус шүүхийн тамгын газарт ном уншиж судлах сонирхолтой залуус нэгдэн уншсан номынхоо шинэ санаа, агуулгынхаа тухай бусад гишүүдтэй хуваалцах номын клуб байгуулсан. Тус клубын  анхны уулзалт 2020 оны 04 сарын 15-ны өдөр зохион байгуулагдан уран зохиол, хууль, амьдралын хэв маяг, зуршлын хүч гэх мэт олон сонирхолтой сэдвүүдээр ярилцлаа.