УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2020 ОНЫ I УЛИРЛЫН МЭДЭЭ
- 2020-04-22 11:01:00
Увсаймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч
2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 03 дүгээр сарын 20-ны өдөр
хүртэл 156 өргөдөл хүлээн авснаас 4 өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, 2
өргөдлийг өргөдөл гаргагчид буцааж, 88 өргөдлийг шийдвэрлэж, 62 өргөдлийн
үлдэгдэлтэй байна.
2020 онд шийдвэрлэгдсэн өргөдлийг 2019 онымөн үетэй харьцуулвал:Хүлээн авсан
өргөдөлийн тоо 114 өргөдлөөр буюу 3 дахин өссөн байна, шийдвэрлэсэн өргөдөлийн тоо 57 өргөдлөөр буюу 3 дахин өссөнбайна.
Шийдвэрлэгдсэн 88 өргөдлөөс талууд хоорондоо эвлэрч, маргаан амжилттай болсон 71, талууд эвлэрэхээс татгалзсан буюу маргаан амжилтгүй болсон 16 өргөдөл байна.
Талуудын эвлэрсэн 71 эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.
Эвлэрүүлэн зуучлагчийн шийдвэрлэгдсэн 88 өргөдлийг маргааны төрлөөр авч үзвэл иргэний эрх зүйн маргаан 76, гэр бүлийн эрх зүйн маргаан 12 байна.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР