Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын нярав С.Сүхбаярыг шүүхийн захиргааны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, шударга ёсны үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх үйлсэд хамт олноо манлайлан ажилласныг нь үнэлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс \"2019 ОНЫ ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар шалгаруулж,\"Хүндэт өргөмжлөл”,үнэ бүхий зүйлээр шагнасныг 2020.05.21-ний өдөр Тамгын газрын дарга Л.Баттулга гардуулан өгч хамт олны зүгээс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.