Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм
- 2020-06-21 12:38:00
Увс аймгийн Тэс сумын Ардчилсан намын хорооны нэхэмжлэлтэй, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/44 тоот тогтоолын хавсралтын 15 дахь жагсаалтыг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Д.Алтанцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: Увс аймгийн Тэс сумын Ардчилсан намын хорооны “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/44 тоот тогтоолын хавсралтын 15 дахь жагсаалтыг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм бичсэн нарийн бичгийн дарга Б.Энхтуяа