Увс аймаг дахь Цагдаагийн газрын сэтгэл зүйч Д.Солонго “Ажлын байран дахь стресс” сэдвээр шүүхийн захиргааны ажилчдад сургалт зохион байгууллаа.

  • 2020-06-12 21:28:10

\"\"

2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Увс аймаг дахь Цагдаагийн газрын сэтгэл зүйч Д.Солонго “Ажлын байран дахь стресс” сэдвээр сургалт оров. Уг сургалтад тус шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны ажилчид бүрэн хамрагдсан бөгөөд шүүхийн захиргааны ажил нь хэрэг материалыг хүлээн авах, олон хуудас материал унших, үг, үсэг, цэг, таслалын алдааг хянах гэх мэт анхаарал их шаарддаг учраас ажил, амралтаа зохицуулж, хэрхэн стрессээ тайлах талаар заавар, зөвлөмж өгсөн үр өгөөжтэй сургалт боллоо.