Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чадавхижуулах зорилгоор дотоод сургалтыг зохион байгууллаа.

  • 2020-06-22 21:56:09

\"\"

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чадавхижуулах зорилгоор дотоод сургалтыг тогтмол зохион байгуулдаг. 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал \"Эрүүгийн хууль /шинэчилсэн хууль/” сэдвээр сургалт зохион байгуулав. Тус сургалтад шүүхийн захиргааны ажилтнууд бүгд идэвхитэй оролцож, хамтран ярилцаж Эрүүгийн хууль тогтмол уншиж, хууль хэрэглэх тал дээр анхаарах мөн эрүүгийн бодлогыг хэрхэн бодох талаар эргэлзээтэй зүйлээ асууж тодруулсан, үр дүнтэй сургалт боллоо.

\"\"