“Нээлттэй нийгэм форум”-ын эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, Б.Хишигсайхан нар тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай  уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

  • 2020-09-25 10:53:47

\"\"

2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Нээлттэй нийгэм форум”-ын эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, Б.Хишигсайхан нар тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай  уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтаар Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын сан/-н үйл ажиллагааны зорилго, чиглэлийг танилцуулж, “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”, “Шүүхийн тухай хуулийн шинэчилсан найруулгын төсөл” ННФ-ын үйл ажиллагааны тайлангууд зэргийг танилцуулав. Улмаар нээлттэй нийгэм форумаас эрхлэн гаргасан Шүүхийн шийдвэрийн шинжилгээ эмхэтгэл-2, “Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, Бодлогын асуудал, Монитор зэрэг ном сэтгүүлийг шүүгч, ажилчдад гардуулан өглөө. 

\"\"

\"\"

\"\"