“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 2020-10-19 10:55:45

\"\"

\"Хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэг ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт иргэний анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт зориулсан 3-р бүсийн сургалт 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдэд Увс аймагт зохион байгуулагдсан бөгөөд уг сургалтыг удирдан явуулсан сургагч багш Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн  нар Увс аймгийн шүүхийн  захиргааны ажилтнуудын хүсэлтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтад шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар болон бусад захиргааны ажилтнууд идэвхитэй оролцсон бөгөөд иргэний эрх зүйн онолын болон практикын мэдлэгээ бататгасан үр дүнтэй сургалт боллоо.

\"\"

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР