ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

  • 2020-11-06 11:00:55

\"\"

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Энэхүү ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, гишүүн Л.Атарцэцэг, Д.Цогтсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн дарга Ш.Отгонцэцэг, гишүүн Б.Биндэрьяа, Н.Ганбаатар болон ажлын албаны нэгжийн удирдлагууд, Нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон бөгөөд орон нутгийн шүүхүүдтэй онлайнаар холбогдсон бөгөөд Увс аймаг дахь шүүхийн тамгын газраас Б.Сарантуяа, Н.Удвал, Т.Жаргалсайхан нарын шүүхийн захиргааны ажилтнууд тус тус онлайнаар холбогдож, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

\"\"

\"\"

\"\"

\"\"