“Эрүүгийн хуулийн хэрэглээ цахим сургалтад хамрагдлаа”

  • 2021-02-09 15:06:14

\"\"

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим, Ханнс Зайделийн сангийн \"Эрх зүйн боловсролын академи”-тай хамтран Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан \"Эрүүгийн хуулийн хэрэглээ-2021” сургалтад Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид онлайнаар хамрагдлаа.

Уг сургалтаар Эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэн хэвшүүлэх, хэрэглээний нэмэлт байдлыг хангах, эргэлзээтэй, тодорхой бус, тайлбар шаардсан эрх зүйн хэм хэмжээг нэг мөр хэрэглэх, тайлбарлах, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах дадал, чадвар олгох хандлагыг төлөвшүүлэх зэрэг сэдвийн хүрээнд явагдлаа.

\"\"