ШҮҮГЧ, АЖИЛТНУУД КОВИД-19 ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИН ХИЙЛГЭЛЭЭ

  • 2021-04-09 11:49:08

\"\"Увс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тус аймагт шинэ төрлийн коронавирусын эсрэг дархлаажуулах ажил эхэлсэнтэй холбогдуулан тус аймаг Улаанбаатар хотоос коронавирусын эсрэг БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероцелл вакцины эхний ээлжийн тунг татан аваад байна.  Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01/313 дугаартай “Чиглэл өгөх тухай” албан бичгийн хүрээнд Шүүхийн Тамгын газраас аймгийн Онцгой комисст санал гаргасны дагуу тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг коронавирусын эсрэг дархлаажуулалтын вакцинд 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр бүрэн хамрууллаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг хангасан БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероцелл вакциныг хийлгэх ажлыг мэргэжлийн байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу тус шүүхийн байранд өрөө тасалгааг бэлтгэн шүүгч, албан хаагчдыг эмчийн үзлэгт оруулж, халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд баримтлан зохион байгууллаа.

\"\"

\"\"