КОРОНАВИРУСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИЛГЫН 2 ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭЛЭЭ

  • 2021-05-05 12:00:05

\"\"

Увс аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу тус аймагт коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилгын 2 дахь тунг хийлгэх ажил эхэлсэн билээ. Увс аймаг дахь Шүүхийн Тамгын газраас аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газартай хамтран тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилгын (вакцин) 2 дахь тунг хийлгэх ажлыг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

\"\"

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг хангасан БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероцелл вакцины 2 дахь тунг хийлгэх ажлыг Увс аймгийн шүүхийн байранд шүүгч, албан хаагчдын биеийн дулаан, даралтыг хэмжиж, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд баримтлан зохион байгуулж, шүүгч, ажилтнуудад урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээг гардуулан өгч ажиллаа.

\"\"

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН  ГАЗАР