Увс аймгийн шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиолоо.

  • 2021-11-29 15:01:49

Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж, шударга ёсыг сэргээн тогтоох, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хангах чиг үүрэг бүхий шүүх байгууллага Увс аймагт байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Насан туршийн боловсрол, хүүхэд хөгжлийн төвд баярын хурал хийснээр ёслол төгөлдөр эхэллээ.

\"\"

Шинэ төрлийн короновирус /ковид-19/ цар тахал дэлхийн бусад улс орнуудад болон дотоодод тархсантай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор олон нийтийг хамарсан уулзалт, сургалтыг явуулахыг хязгаарласан зэргээс шалтгаалан ойн арга хэмжээг Увс аймгийн хэмжээнд зохион байгуулсан бөгөөд Увс аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяраас ирүүлсэн видео мэндчилгээг уламжлав.

\"\"

      Увс аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ойд зориулан бүтээсэн \"Түүхэн дурсамж-90 жил” номыг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг, Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг, Мэдээлэл, технологийн мэргэжилтэн Б.Даваахүү нар эмхэтгэн хэвлүүлсэн бөгөөд номын дээжээс баярын хурал дээр ирсэн зочид, төлөөлөгчдөд өргөн барилаа.

\"\"

       Увс аймгийн шүүхийн дэргэдэх “Шүүхийн ахмадын холбоо”-ны дарга, ахмад шүүгч Ч.Дулмаа шүүхийн ахмадуудаа төлөөлөн мэндчилгээ дэвшүүлэв.

\"\"

       Увс аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан шүүгч, ажилтнууд төр засгийн болон салбарын шагналуудаар шагнагдсан юм.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Тамгын газрын дарга Л.Баттулга “Алтан гадас” одон, Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх “Монголын хуульчдын холбооны хүндэт тэмдэг”, Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг, шүүгчийн туслах Ц.Энхзаяа нар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”, нягтлан бодогч А.Мөнхзул “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан”,

\"\"

шүүгчийн туслах Б.Баясгалан, Н.Эрдэнэ-Очир, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан Ё.Мөнхгэрэл нар Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” цол тэмдэг, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Т.Жаргалсайхан Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” цол тэмдэг, шүүгчийн туслах Б.Сарантуяа, Ш.Анхцэцэг, Х.Сувд-Эрдэнэ, мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Даваахүү нар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Өргөмжлөл”, шүүгчийн туслах Ц.Баярмагнай, эвлэрүүлэн зуучлагч Ж.Отгонням, бичиг хүргэгч Б.Баатаржав нар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Хүндэт тэмдэг”, шүүгчийн туслах Н.Удвал, Д.Нямжав нар Увс аймгийн ИТХ-ын “Өргөмжлөл”, үйлчлэгч Ж.Бадамхүү, Д.Оюун нар Увс аймгийн Засаг даргын “Жуух бичиг” болон “Ю.Цэдэнбал” шагналаар тус тус шагнагдаж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ.

\"\"