ШҮҮХИЙН ҮЙЛЧЛЭГЧ Ж.БАДАМХҮҮ, Д.ОЮУН НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

  • 2021-12-15 12:02:15

Увс аймгийн шүүхийн хамт олон гавьяаныхаа амралтаа авсан шүүхийн үйлчлэгч Ж.Бадамхүү, Д.Оюун нарт хүндэтгэл үзүүллээ. Үйлчлэгч Ж.Бадамхүү нь улсад нийт 37 жил, Д.Оюун нь улсад нийт 35 жил ажилласан бөгөөд Увс аймгийн шүүхэд 30-аад жил тасралтгүй, үр бүтээлтэй хөдөлмөрлөжээ. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр шүүхийн хамт олон олон жилийн түүхийг хамт бүтээлцсэн 2 үйлчлэгчтэйгээ тэдний залуу нас, хөгжилтэй, баяр хөөртэй үеийг дурсан санаж яриа өрнүүлэн “Шүүхийн хамт олныг цэвэр тохилог орчинд ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгон гавьяаны амралтаа авч буй Ж.Бадамхүү, Д.Оюун нарт Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж зургийн цомог болон дурсгалын зүйл гардуулан өглөө.

\"\"

Хүндэтгэсэн,

УВС АЙМГИЙН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН

2021-12-15