ХУУЛЬЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ.

  • 2022-01-21 16:15:02

Монголын хуульчдын холбооноос 2021 оны 9 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгуулсан хуульчийн сонгон шалгаруулалтад Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Д.Нямжав тэнцэж, Хуульчдын холбоонд гишүүнээр элссэн. Монголын Хуульчдын холбооны Увс аймаг дахь салбараас шинэ хуульчид тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зохион байгуулсан бөгөөд хуульчийн тангараг өргөх ажиллагаанд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцож энгэрийн тэмдэг, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг гардуулан өглөө.

\"\"