2021 онд хийж хэрэгжүүлсэн зарим онцлох ажил болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг орон нутгийн телевизүүдэд мэдээлэл өглөө.

  • 2022-03-09 11:03:34

2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Алтанцэцэг, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор нар шүүхүүдийнхээ 2021 оны шүүн таслах ажиллагааны мэдээнд дүн шинжилгээ хийж, орон нутгийн \"Увс нам бус” телевизэд мэдээлэл өгч, сэтгүүлчийн сонирхсон асуултад хариуллаа.