ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА

  • 2022-03-21 16:52:31

\"\"

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулсан мэргэшүүлэх сургалт эхэллээ. Тус сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газраас 2022 оны 03 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд “Баяндөхөм” сургалтын цогцолборт зохион байгуулж байна. Сургалтаар шүүх хуралдааны бэлтгэл хангах, тэмдэглэл хөтлөх, албан хэрэг хөтлөлт, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, жендер ба хүний эрх, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад бэлдэх,  төрийн албаны хууль, хөдөлмөрийн эрхзүйн харилцаа зэрэг сэдвээр сургагч багш нар хичээл орж байна. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын эзэмшвэл зохих суурь мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэхэд тус сургалтын зорилго оршино.  Сургалтад нийслэл болон орон нутгийн шүүхийн тамгын газраас 55  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хамрагдаж байна.

Хэвлэл мэдээллийн хэлтэс