БАРУУНТУРУУН, ЗҮҮНГОВЬ СУМДАД АЖИЛЛАВ

  • 2022-05-02 12:31:52

\"\"

Шүүхийн Тамгын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Баруунтуруун, Зүүнговь сумдын шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 19 иргэнд, тухайн багийн Засаг дарга нарт Шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулга, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Ё.Мөнхгэрэл нар сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан иргэдийн төлөөлөгч нарт гарын авлага тараах материалыг ханган ажиллаа.

\"\"

Шүүхийн тамгын газраас Баруунтуруун, Зүүнговь сумдын засаг даргын тамгын газрын байранд мэдээллийн самбар байршуулсан. “Шүүх хөдөөдөө хөлтэй” байх боломжийг бүрдүүлж суманд ажилладаг төрийн албан хаагчийн хууль эрх зүйн ажилтантай шүүхийн үйл ажиллагааг суртачлах, иргэдийг шүүхтэй холбогдох мэдээллээр хангах, Улмаар хамтран ажиллах Баруунтуруун, Зүүнговь сумын Засаг дарга нарт Шүүхийн Тамгын газрын Л.Баттулга мэдээллийн самбарыг гардуулан өгч цаашид мэдээллийн самбарыг тогтмол мэдээллээр хангаж хамтран ажиллаж байхаа илэрхийллээ.

\"\"

\"\"

\"\"

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР