ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

  • 2022-11-15 14:12:20

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сарантуяа,Эвлэрүүлэн зуучлагч Ж.Отгонням нар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаангом сумын 2, 4, 5, 11 дүгээр багуудаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэд болон тухайн багийн Засаг дарга, нийгмийн ажилтантай уулзаж, Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Арван гуравдугаар бүлэг- Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал/-ийг танилцуулан, шүүх хуралд хэрхэн оролцох талаарх гарын авлага материал тарааж, шүүхийн бүтэц, зохион байгуулалт зэрэг мэдээ мэдээлэл танилцуулан ажиллаа.


\"\"






\"\"