ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ДАВХАРДСАН ТООГООР 125 НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭВ.

  • 2022-12-27 09:58:31

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ДАВХАРДСАН ТООГООР 125 НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭВ.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны хуралдаанаар шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийг бүртгэж, хууль зүйн мэдлэг чадварын шалгалтын хуваарийг баталлаа.

 

      Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд давхардсан тоогоор 125 нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 348 дугаар тогтоолоор бүртгэв. Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг чадварын шалгалтыг 2023 оны нэгдүгээр сарын 03-09-ний өдрийн хооронд зохион байгуулахаар товлолоо. Харин давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг чадварын шалгалтыг нэгдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулах юм.

 

      Анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоон дээр нэр дэвшиж байгаа Увс аймаг дахь шүүхийн Тамгын газарт Эвлэрүүлэн зуучлагч Жигжидийн ОТГОННЯМ танд амжилт хүсье.


      Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн нэр дэвшигчидтэй танилцана уу.

https://docs.google.com/file/d/1O3VsV2NlX0Pbbg1rzhv3to0uOk4ixVal/view


  Шүүгчийн сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг чадварын шалгалтын хуваарьтай танилцана уу.

https://docs.google.com/file/d/1Vf3tK-kAKDxGmu-gKZjOKh9N1KWTOnYI/view


https://docs.google.com/file/d/1A9d0uv8sj2quAGSxlw-EuUfeZIkqWG3q/view