ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭСГИЙН АЖИЛТНУУДЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЗӨВӨЛГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2023-01-12 12:43:35

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газар, тус шүүхийн давж заалдах болон анхан шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагтай хамтарч 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулав.

\"\"

Тус уулзалтаар 2022 онд шүүхийн Тамгын газартай хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаар ярилцаж тайлангаа танилцуулав.  Цаашид энэ чиглэлээр зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах орчин үеийн тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, харуул цагдаагийн үүрэг гүйцэтгэх ажлын байрны нөхцөлийг дээшлүүлэх, ажлын зохион байгуулалт, ажлын шуурхай уялдаа холбоо, зэрэг асуудлаар харилцан ярилцлаа.    

\"\"


\"\"


\"\"