НЭХЭМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАВ.

  • 2023-01-30 15:12:35

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав

Шүүгчийн захирамжийн дугаар: 152/ШЗ2023/00089

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Хураангүй бэлтгэсэн: 2023.01.12

Нэхэмжлэгч М хариуцагч МХГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

М урьд нь МХГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, иргэний үүсгэн, ажиллагаа явуулж, улмаар тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1921 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаагүй буюу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн, энэ журмыг хэрэглэх боломжтой байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн шүүгчийн захирамжид талууд гомдол гаргаагүй.

Дээрх шүүгчийн захирамжийн биелэлтийг хангасан гэж үзээд нэхэмжлэгч М дахин шүүхэд гаргасан ба нэхэмжлэлдээ “МХГ-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст өргөдөл гаргах нь” гэх өргөдлийг хавсарган ирүүлсэн байх боловч тухайн өргөдлийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр гаргасан нь тодорхойгүй,  өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг ирүүлээгүй байх тул өмнөх захирамжид заасан зөрчлийг арилгаагүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр гэж үзэн М-ийн нэхэмжлэлийг хүээн авахаас татгалзав.

САНАМЖ: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Хураангуй бэлтгэсэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор