БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

  • 2023-10-29 00:00:00

Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Баруун бүсийн аймгуудын шүүхийн захиргааны ажилтны мэргэшүүлэх сургалт нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд болж өндөрлөлөө. Тус сургалтад Баян-Өлгий, Завхан, Ховд, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Ховд аймгийн Булган сум, Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газруудын нийт 50 захиргааны ажилтан хамрагдлаа.

Сургагч багшаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн референт Э.Ганцэцэг, урилгаар Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгэм бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Дэлгэрмаа оролцож “Жендер ба хүний эрх” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Энэхүү сургалтаар шүүхэд шинээр нэвтрүүлж буй шүүхийн захиргааны ажилтны цахим сургалтын системийг танилцуулж, системийг ашиглахад анхаарах асуудал болон цаашид сайжруулах шаардлагын талаар мэдээлэл өгч байгаа юм. Цахим сургалтын системд шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн сургалтууд байрших бөгөөд, тухайн албан хаагч өөрийн бүртгэлээр нэвтрэн, ажлын байрандаа суралцах, мэргэших, сургалтын үр дүнг хянах боломжтой.