ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН СУДАЛГААНЫ ЦАХИМ САН БОЛОН ШҮҮХИЙН ТӨРӨЛЖСӨН НОМЫН САНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

  • 2023-12-19 00:00:00

Шүүхийн ерөнхий зөвлөлийн судалгааны цахим сангийн нээлт өнөөдөр (2023.12.18) боллоо. Нээлтэд ШЕЗ-ийн дарга, гишүүд, ажлын албаны дарга, нэгжийн удирдлагууд болон нийт ажилтнууд оролцсон юм.

Судалгааны цахим санд Шүүхийн ерөнхий зөвлөл бие даан байгуулагдсан буюу 2013 оноос хойш сүүлийн 10 жилийн хугацаанд тус зөвлөлөөс хийсэн нийт 81 судалгаа, лавлагааг байршуулсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэгийн удирдлага дор Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төвийн Ч.Содхүү, Б.Баатар, Б.Солонго, Б.Нямаа, Т.Энхгэрэл, З.Баянсүрэн нарын судлаачид гурван сарын турш энэхүү цахим санг бүрдүүлэхийн тулд ажилласан юм.

Мэдээллийн дэлгэрэнгүйг дараах линкээр үзнэ үү.

https://www.judcouncil.mn/site/news_full/13748