ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

  • 2024-01-05 00:00:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаар зарлигаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр О.Батдорж томилогдож, “Шүүгчийн тангараг” өргөх ёслолын ажиллагааг 2024 оны 01  дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

 Уг арга хэмжээг Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйлчилгээний хэлтсийн дарга Б.Доржсүрэн удирдан зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан, шүүгчээр томилогдсон О.Батдоржийг танилцуулж, “Шүүгчийн тангараг” өргүүлэв.

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн ерөнхий шүүгч, шүүгчид, ахмад шүүгчид, шүүхийн тамгын газрын албан хаагчид, Аймгийн Ерөнхий прокурор, орлогч болон хяналтын прокурорууд, Увс аймгийн Цагдаагийн газрын дарга, Увс аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл,  гэр бүлийн гишүүд оролцлоо.

Тангараг өргөсөн шүүгч О.Батдоржид хамт олон, ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн төлөөлөл болон гэр бүлийн гишүүдийн зүгээс баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

 

 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР