УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР, УВС АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТАЛЛАА

  • 2024-01-10 00:00:00

2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймаг дахь шүүхийн тамгын газар, Увс аймгийн Цагдаагийн газартай 2024 онд хэрэгжүүлж, хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг батлах тухай зөвлөгөөнийг зохион байгууллаа.

        Тус зөвлөгөөнд Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулга, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Доржсүрэн, Увс аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат,  нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Батмөнх нар оролцон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, 2024 оны хамтран ажиллах төлөвлөгөө баталлаа.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР