ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР 2023 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА

  • 2024-01-12 00:00:00

Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр 2023 онд хийсэн ажлын тайланг тус шүүхийн шүүгч, Тамгын газрын ажилчдад  танилцууллаа. 


Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах  чиглэлээр хийсэн ажлын тайланг  Увс аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг, шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн сургагч, ахлагч Ц.Алтангэрэл танилцуулж, шүүгч ажилчдын санал хүсэлтийг сонсож2024 оны төлөвлөгөөгөө танилцуулан, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР