Шүүхийн төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын
- Мэдээлэл технологийн мэргэжилтэн Д.Цэвээндорж нь цахимаар оролцон “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө.
Тангараг өргөсөн захиргааны албан хаагч Д.Цэвээндоржид тус шүүхийн шүүгчид, Тамгын газрын дарга болон бусад захиргааны албан хаагч нараас баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР