Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвөлгөөнөөс тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Л.Алтанг сонгож,
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус шүүхийн Ерөнхий шүүгчээр П.Болор,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Гансүх нарыг тус тус улируулан сонголоо.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр шинээр сонгогдсон шүүгч Л.Алтанд тус шүүхийн тамга, тэмдгийг тус шүүхийн шүүгч Д.Жамбалсүрэн гардуулан өгч, ерөнхий шүүгч нарт баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.