2024 ОНЫ “ЦАСНЫ БАЯР”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

  • 2024-03-21 00:00:00

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын “Спорт, аялал жуулчлалын хороо”-оос санаачлан шүүгч, ажилтнуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагаа цэвэр агаарт зөв боловсон, хөгжилтэй өнгөрүүлэх, хамт олонч, ёс зүйтэй, нөхөрсөг харилцаа хандлагыг бий болгох зорилгоор 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр "Цасны баяр”-ын арга хэмжээг

Увс аймгийн Сагил сумын нутаг "Үүрэг нуур” жуулчны баазад зохион байгуулав. Цасны баярын арга хэмжээнд шүүгч, ажилтнууд идэвхтэй хамрагдаж 4 баг болон оролцож батлагдсан хөтөлбөрийн дагуу 4 төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулж, амралтын нэг өдрийг цэвэр агаарт ая тухтай өнгөрүүллээ.