“MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ 1 ДҮГЭЭР ШАТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
- 2024-03-22 00:00:00
Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус шүүхийн захиргааны ажилтнуудын дунд “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” шүүхийн мэтгэлцээний тэмцээний эхний шатыг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.



Мэтгэлцээний тэмцээнд нийт 4 баг оролцож, ур чадвар, мэдлэгээ сорин өрсөлдсөнөөс Фемида, The cool guys багууд 2 дугаар шатны шалгаруулалтанд оролцохоор шалгарлаа.


Мэтгэлцээний тэмцээний 2 дахь шатны шалгаруулалт 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдах болно.